Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахаас татгалзлаа

Шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахаас татгалзлаа

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар Н.Өнөрцэцэгийг хорихгүйгээр шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон ч прокурор шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болж, шүүгч өмгөөлөгчийн хүсэлтээс татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихгүйгээр шалгахаас татгалзаж шийдвэрлэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)