Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ЦЕГ: Шатахуунд дугаарлаж байхдаа зодолдсон иргэдийг шалгаж байна

ЦЕГ: Шатахуунд дугаарлаж байхдаа зодолдсон иргэдийг шалгаж байна

Шатахуунд дугаарлаж байхдаа зодолдсон гэх иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээллээ. Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулах юм байна.

Энэ тухай ЦЕГ-аас, "Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэд хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан гэх үйлдлийг баримтжуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн. Иймд та бүхэн нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)