О.Батнайрамдал: Газрын тосны үйлдвэр 2025 онд ашиглалтад орно
2022 оны долоодугаар сарын 20-нд Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал “Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Цар тахлын асуудал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тойрч өнгөрөөгүй. Энэтхэгээс ирэх ачаа Тяньжиний боомтод гацах асуудал үүссэн.
Энэ үйлдвэр ашиглалтад ороход дотоодын өссөн хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах боломжтой болно. Газрын тосны бүтээгдэхүүний гадаадын хамаарлыг багасгах, үнийг урт хугацаанд тогтвортой барих боломж нээгдэнэ” гэж мэдэгджээ.