Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.12.11/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Түүний мэдээллийн агуулгыг товчлон илэрхийлбэл:
- Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Харин манай дотоод хэрэглээ өссөн
• Бүх хүн банкаа дүүргэх гэж дугаарлаж байгаагаас хэрэглээ нэмэгдэж байна. Ойрын 2 хоногт А92 шатахууны нийлүүлэлт хэвийн болно. ОХУ-аас захиалга хийснээс гадна БНХАУ-аас евро АИ 92 15 мянган тонныг захиалсан.
• Дизель түлш ОХУ өгдгөөрөө өгнө, илүү өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Илүү гэдэг нь манай улсын нэмэгдсэн 30 хувийг хэрэглээ. Тиймээс энэ сард БНХАУ-аас 35 мянган тонн дизель түлш авахаар захиалсан. Энэ түлшний эхний 5000 тонн өнөөдөр ирж байгаа.
• Шатахууны үнэ өсөхгүй. Засгийн газар шатахууны үнэ өсөхгүй байх тал дээр ОХУ-тай гэрээ хийсэн
Sanuulga.mn