Тэтгэврээ шинэчлэн тогтоолгох хүсэлтийг хүлээн авч эхэллээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
Тодруулбал, 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох боломжтой.