Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Б.Энхбаяр аа, Б.Ганхуягийгаа сонсголд оруулах хуулийн боломжийг бий болгож хайрла аа!

Б.Энхбаяр аа, Б.Ганхуягийгаа сонсголд оруулах хуулийн боломжийг бий болгож хайрла аа!

Баттөмөрийн Энхбаяр сайн байгаа. Яагаад гэвэл, нүүрсээр хэрэлдэн томогдсон бүх хулгайчдыг нэрлэн, эрх ашгийн хамаарлыг дэлгэж байна. Үүн шиг сайн зүйл алга. Ерөөс монголчууд, энэ бүгдээс нэг зүйлийг яс махандаа тултал ойлгох хэрэгтэй. Нийтийн баялгаас хулгайлж, мэдээлэл, эрх мэдлээрээ ард түмнээсээ илүү эрх ашиг эдэлсэн, нүүрсний бүхий л асуудалд холбогдсон бүх улс төрчдийг төрөөс зайлуулъя, дахиж улс төрд огт ойртуулж болохгүйг хатуу саная. Арванхоёрдугаар сарын 22 гэхэд нүүрсэд холбогдсон, холбогдох бүх нэрс бэлэн болно.

Б.Энхбаяр үүнийг гаргачихна. Ингэхээр тэр бүх нэрсийн жагсаалтыг шившгийн самбарт хадаж, чулуунд сийлээд, Сүхийн талбай дээр байрлуулах хэрэгтэй. Тэгээд түүнийг ард түмнээрээ үеийн үед харж, төр, эрх мэдэл, харилцан хамаарлаараа улсаа тонож болохгүйн баталгаа болгон бүх нэрсийг үеийн үед хадгалъя. Энэ л үеэс улс төрчид ариун болох тийш хандаж эхэлсэн юм гэдэг түүхийг хөшөөчлөн үлдээе. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж гэдэг хүн л гэхэд нүүрсний сонсголыг гутаан доромжлохын цаанаас, хэдийнээ нүүрсэд холбогдсон, эрх ашиг нэгт нөхөртэйгөө хамтран нүүрсэд хошуу дүрснийг нийгэмд мэдээлчихлээ.

Ингэж зулзаган сайдаасаа эхлэн төрийн бүх түвшинд байгчид нүүрс рүү зүтгэн, нүүрсэд хошуугаа холбожээ. Тэгээд бүгд гишүүн болох хүсэлтэйг яана. Баахан хүмүүс УИХ-д нэр дэвшинэ гээд ажлаа өгч эхэлж. Тэдэнд эхний сорил, нэр төрийн баталгаа нүүрсний хулгайд холбогдох уу, үгүй юу гэдгийг нягтлах нь манай тэргүүн эрх ашиг шүү.

Ш.Адьшааг Б.Ганхуягийнхныг ордонд оруулж ирлээ гэж Б.Энхбаяр зэмлэх юм. Буруу биз дээ, энэ чинь. Гишүүн Ш.Адьшаа нүүрсний хулгайн хамгийн гол буруутан гэгдэж байгаа Б.Ганхуягийг сонсголд оруулж ирэх чиглэлээр ажиллаж байгааг буруутгаж боломгүй.

Б.Энхбаяр бас Т.Доржханд, С.Ганбаатар нарыг Б.Ганхуяггүй сонсгол сонсгол биш гэлээ гээд буруутгах юм. Тийм биш дээ, Б.Энхбаяр аа. Би өөрөө оролцмоор байна аа гээд “тэлчилэн орилоод” байгаа Б.Ганхуяггүй бол наад сонсгол чинь үнэхээр сонсгол бус болж, ёолкны мод, шарсан тахиа, нийслэл салаттай холилдох гээд байна. Тийм учраас Б.Ганхуягийг улсын эрх ашгийн үүднээс сонсголд оруулах боломжоор хууль эрх зүйн хувьд, хууль санаачлагчдын хувиар та бүхэн хангаж өг гэж хэлээд л байна шүү дээ. Дараагийн сонсгол хүртэл бүхэл бүтэн арван өдрийн зай байна. Улсаа тонуулсан ард иргэдийн хувьд энэ бол урт хугацаа. Энэ хугацаанд Б.Ганхуягийг оруулж ирж нүүрсний хулгайд хэн хэн гар дүрснийг түүгээр яриулах хэрэгтэй.

Б.БАЯР

Эх сурвалж: АМЛАЛТ.МН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 12 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 11 сар - 202.55.188.103 Хариулах
    Cain medexgui itgex itgel algadaa xarjil baiy адь үнэн ярьдаг уми гээд л