Ц.Анандбазараар Монголын төр дутна гэж үү?
Хүчирхийллийн хэд хэдэн кэйс нь сөхөгдсөн ч хэрэг нь царцаж, мөн нүүрсний болоод авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт шалгагдсан ч УСНААС ХУУРАЙ гарсан АДТАЙ гишүүн Ц.Анандбазар ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх.
Тэрбээр үе, үе хэвлэлүүдэд яриа өгч, чуулганы индрээс үг хэлдэг. Тэгэхдээ олны анхаарлыг татсан, олны эгдүүцлийг төрүүлсэн үгсийг "унагадагаараа" алдартай.
"Приус унасан ажилгүй нөхөд л АИ92 шатахуун хэрэглэдэг", "Айраг сайн уувал Булганы хүүхнүүд шиг цагаан царайтай болно" гэхчлэн олон олон гойд эшлэлийг тэрбээр хэлсэн байдаг. Ийм л элдэвтэй хүн юмсанж.
Нам нь түүнийг аль хэдийнээ "бандсан". Тийн атал тэр парламентийн суудал руу тэмүүлээстэй л.
Ц.Анандбазараар Монголын төр дутна гэж үү?
Д.Сүрэн
Sanuulga.mn