Э.Содномпилжээ хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медаль хүртлээ
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам болж байна. Манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.
Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахснаар төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
Э.Содномпилжээ 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медалийн эзэн боллоо.
Өөрөөр хэлбэл тэрбээр 2023 онд тив, дэлхийн наадмуудаас дөрвөн медаль хүртээд байна.
Эх сурвалж: Eguur.mn