Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Энхбаяр түр хорооныхоо гишүүдээр гарын үсэг зуруулаад, Б.Ганхуягийг сонсголд оруулах эрх зүйг бүрдүүлэх хуулийн төслийг Г.Занданшатартаа барь!

Б.Энхбаяр түр хорооныхоо гишүүдээр гарын үсэг зуруулаад, Б.Ганхуягийг сонсголд оруулах эрх зүйг бүрдүүлэх хуулийн төслийг Г.Занданшатартаа барь!

Тогмидын Доржханд юу гэнэв. Давсгүй хоол гэнэ үү. Онохгүй үг. Б.Ганхуяггүй нүүрсний хулгайн сонсгол бол давсгүй хоол бус, хоолгүй давс юм шүү дээ. Тийм гашуун юм.

Тэр хүнийг үг хэлүүлэхгүйгээр энэ сонсголыг явуулна гэдэг ямар ч утгагүй. Тэр нэгэн цагийн захирал Б.Энэбиш гэдэг хүн хэлээд байна шүү дээ. Хонгилоор чирэх гээд байсан учир, арга буюу Австралид хэсэг байсаан гээд. Бас тэр Яичилийн Батсуурь барахаа байгаад, хүчинд автаад шоронд орсоон гээд хэлж байна. Тэд нэг юм хэлээд байна шүү дээ. Үүрэг гүйцэтгэсэнийхээ төлөө хэлмэгдсэн, хэлмэгддэг юм билээ гээд.

Б.Ганхуяг ч энэ их хулгайд холбогдохдоо ийм замаар явсаныг ард түмэн тод тодорхой харж л байгаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр Б.Ганхуяг бас хэлмэгдэх гэж байгаагаа мэдээд, шүүх дээр сууж байна, сонсголд оруулаад өгөөч ээ гээд элч төлөөний хүнээ, ах эгчээ Хууль зүйн сайд Б.Энхбаяр руу илгээсэн байна биш үү. Монголоороо харлаа шүү дээ.

Б.Энхбаяр хэлж байна. Би шүүхийн үйл ажиллагаанд оролцож, халдаж үл чадна гээд. Зөв л дөө. Хуулиа дээдэлж байна.

Гэхдээ Б. Энхбаяр, эрх баригчдад Б.Ганхуягийн нүүрсний сонсголд оруулах бүхэл бүтэн жил байлаа шүү дээ. Гарц гаргалгаа үй түм л байгаа даа, хуулийн. Бүр эс бол, хууль санаачлаад ч гэсэн түүнийг сонсголд оруулах эрх зүйгээр хангах учиртай бус уу, үндэстэний эрх ашгийн үүднээс. Б.Энхбаярт, Т.Доржхандад, Г. Ганболдод, О.Цогтгэрэл, С.Ганбаатарт хууль санаачлах эрх бүрэн дүүрэн байгаа шүү дээ.

Ард түмэн үүнийг өгсөн, энэ эрхийг. Та нар ард түмний өгсөн эрхийг ард түмний төлөө биелүүлэхгүй байна. Ард түмэн та нарыг, нүүрсний хулгайчдыг, хариуцлага яригч-хариуцагч нүүрсчдийн энэ том багийг чинь “Чихээ бөглөөд хонх хулгайлах”-ын үлгэрийг үзүүлж байна гэж жигшин гомдож байна.

Б.Энхбаяр сайд маш сийрэг хүн. Өчигдөр тэр их зөөлөн, намуухан дуугаард Я.Батсууриас “Элбэгдорж” гэдэг нэр сонсоод чадаж байгаа биз дээ. Зорилгоо бол биелүүлээд л байна шүү дээ. Ардчилсан намынханыг намнаж байна уу гэвэл үнэн, тэд хулгайч уу, бүр үр хүүхэдтэйгээ шүү гэвэл үнэн л байна.

Огт худал алга.

Лувсаннямын Гантөмөр би эхнэртэйгээ халбага нүүрс хулгайлаагүй гэж баримтыг үгүйсгэж гонгинохын оронд энэ сонсголд сөрөг хүчнээрээ оройлон оролцооч ээ гээд манай сайт маш их сануулсан.

Одонгийн Цогтгэрэл нь газрын асуудал ярьж далийлаа гээд бангадуулаад, Лувссанянмын Гантөмөр өөрөө хонхны дуу дуулаад зогсож байна лээ. Даажинтай юм аа, чихээ бөглөөд хонх хулгайлав гэдэг ч мөн сэцэн үг ээ.

Өнөөдрөөс эхлэн их шударга Б.Энхбаяр өчигдөр Б.Ганхуягын ах эгч нарын нүдэн дээрх нинжин, хүлээцтэй төрхөө орхиод, С.Ганбаатарыг шүүх прокурор тийш Б.Ганхуягийг авчирах талаар ажилла гэсэн шиг өлбөгөр хандлагаа тайлаад, түр хорооныхоо бүх гишүүдээр гарын үсэг зуруулаад Б.Ганхуягийг сонсголд оруулах эрх зүйг бүрдүүлэх хуулийн төслийг Г.Занданшатартаа барь!

Та нар засаг бариад Үндсэн хуулиа энэ жилүүдэд хэд солилоо. Ард түмнээ бүү дорд үз. Улсаараа дөчин дөрвөн их наядаар хохироод, ард түмнээрээ алдсаны арван тамаа эдлээд, хулгайчийг олохыг харж хүлээж байгааг ухаар.

 

Б.БАЯР

ЭХ СУРВАЛЖ: АМЛАЛТ .МН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)