Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

"Манай дүүгийн биенээс хүнцэл, хар тугалга өндөр тунтай илэрсэн"

"Манай дүүгийн биенээс хүнцэл, хар тугалга өндөр тунтай илэрсэн"

УИХ-ын Хянан шалгах түр хороо нүүрсний сонголыг хийж эхлүүлсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулахгүй байгаа талаар ар гэрээс нь мэдээллээ. Улмаар Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцох хүсэлтийг Хууль зүйн сайд Б.Энхбаярт өглөө.

Энэ үеэр Б.Ганхуягийн эгч "Хорих ангиас нүүрсний сонсголд оруулбал явуулахад бэлэн гэсэн. Ганцхан Хууль зүй, дотоот хэргийн сайд Б.Энхбаяр таны шийдвэрийг хүлээж байна. Ингээд хорих ангиас хүсэлт явуулсан Хүсэлтэд "Б.Ганхуяг миний бие нүүрсний сонсголд гэрчээр дуудагсан гэж ойлгосон. Гэтэл намайг өнөөдрийг хүртэл дуудаагүй. Тиймээс би өөрийн биеэр очиж оролцох хүсэлтээ байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэсэн байна" гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Түр хороо хуралдаж, Эхний сонсголд  гэрчээр дуудах 178 хүний нэрийг гаргасан. Энэ дотор Б.Ганхуяг захирлын нэр байгаа. Тогтоолыг би шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагааны найман асуудал ярьж байгаагийн үдээс хойших хуралдаан дээр гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу өгсөн. Шүүх эрх мэдлийг ганцхан шүүх хэрэгжүүлнэ. Шүүх хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИх-ын гишүүн хэн ч байсан оролцохыг хориглоно гэсэн заалттай. Шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх эрх боломжгүй. Үүнийг өөрчилвөл би Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох шаардлага үүснэ" гэв.

Б.Ганхуягийн эгч "Нүүрсний хулгайг ярьж эхлэхэд Б.Ганхуягийг цагдан хорьсон. Б.Ганхуягийн хувьд нүүрсний хулгайтай ямар ч хамаагүй хэргээр хоригдож байгаа гэдгээ удаа дараа шүүх дээр хэлсэн. Тиймээс нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ ирэлхийлсэн. Биеийн байдлын хувьд өнгөрсөн есдүгээр сараас хойш муу байгаа. Энэ талаарх хүсэлтээ холбогдох газруудад өгсөн ч биеийн байдал нь хэвийн гэсэн тайлбар өгч байгаа" гэлээ.

Б.Ганхуягийн хүргэн ах "Эрүүл мэндийн байдал нь муу байсан учраас Шүүхийн шийдвэр гаргах газарт удаа дараа хүсэлт гаргаж, Сонгодо эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээ авахуулсан. Шинжилгээний хариугаар ус, цус, шийснээс хүнцэл, хар тугалга өндөр хэмжээтэй илэрсэн. Б.Ганхуягийг хүнцлээр хордуулсан. Энэ нь зургаан сарын хугацаанд хүний биеийг хордуулж, аажмаар үхэлд хүргэх аюултай. Утаанд хүцнэл байдаг ч Б.Ганхуягийн биеэс илэрсэн нь хүний биед байхаас хэд дахин илүү байна" гэлээ. 

Эх сурвалж: Ergelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)