“Эрдэнэс Тавантолгой” ХХК: Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блокыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна
2022 оны 10 дугаар сарын 25-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээндээ хэрэгжүүлж буй Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцтай танилцсан юм.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 10 сая тоннын хүчин чадал бүхий эхний блокийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9-дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэх бөгөөд жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулах аж.