Цэргийн ангийн алба хаагч хашаанаас боомилж, нас баржээ
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас боомилж амь насаа алдсан байдалтай олдсон гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр дугаар ангид харьяалалтай ... дугаар цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтан 34 настай М нь Сонгинохайрхан дүүргийн ... хороонд нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хувийн асуудлаар ил харагдах гэмтэл шархгүй өөд болсон харамсалтай тохиолдол юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.