Энэ сарын 29-нөөс эхлэн бүх нийтээрээ дөрөв хоног амарна
Энэ 12 дугаар сарын 29-нд бүх нийтээр амрах өдөр буюу монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой тохионо.
Нийтийн баярын амралтын өдөр Баасан гараг учраас үргэлжлээд 2024 оны нэгдүгээр сарын 2-ны Мягмар гараг хүртэл амрахаар таарч байгаа.
Тодруулбал, 29-нд баасан, 30,31 бямба, ням, нэгдүгээр сарын 1-нд даваа гарагт тохион дөрөв хоног амраад 2-ны мягмар гарагаас ажлын өдөр эхэлнэ.