“Сурагчдын өвлийн амралтыг дөрөв хоногоор урагшлуулж энэ сарын 29 болгохоор ярилцаж байна”
Ирэх сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 02 хүртэл бүх нийтээр амрах хуваарьтай. Харин сурагчдын амралт нэгдүгээр сарын 08-ны өдөр эхэлнэ. Иймд БШУЯ энэ асуудалд анхаарч сурагчдын өвлийн амралтын эхлэх өдрийг дөрөв хоногоор урагшлуулахаар төлөвлөж байна. Учир нь шинэ жилийн дөрөв хоногийн амралтаар гэртээ харих орон нутгийн сурагчдад болоод тэдний эцэг эхэд хүндрэл учирна хэмээн үзжээ.
Тодруулбал, шинэ жилийн амралт дуусмагц сурагчид дөрөвхөн хоног хичээлдээ суухын тулд дахин холоос сургуульдаа ирэх шаардлага үүснэ. Ингээд сурагчдын амралт эхэлмэгц буюу дөрөвхөн хоноод буцаад гэртээ харих нөхцөл байдал үүсэх учир үүнийг чирэгдэлгүйгээр шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Хэрэв энэ шийдвэр хэрэгжихээр бол сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: Eguur.mn
60.70 aar neg angid suulgaad.har uur.haranhui shuneer gertee irne.Ymarch chanargui 12 jil horij bhaar 10 jil bolgooch.Kemberj.bolon gadnii surgalt MGLd nutagshihgui.Surah ymarch bolomjgui .Udii jool gj ugaadas.angi gj shahtsaldsan.oloigtoi sportiig ch hugjuulj chadahgui zugeer bagsh gj humuus bn.