Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Дархан-Уул аймаг анхны олон улсын хэмжээний шүүгчтэй боллоо

Дархан-Уул аймаг анхны олон улсын хэмжээний шүүгчтэй боллоо

Дархан хотын Бурхант Бодибилдинг фитнесийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагч О.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Залуусын хот гэгдэх Дархан-уул аймаг нь нийтийн бие тамир спорт арга хэмжээг их дэмждэг 2023 оны 10 дугаар сарын 21,22-нд Бодибилдинг фитнесийн анхын нээлттэй тэмцээнээ амжилттай зохион байгуулсанд танд баяр хүргье.

- За маш их баярлалаа. Манай холбоо нь улсын чанартай анхны нээлттэй тэмцээнээ сая 10 сард амжиллтай зохион байгууллаа. Тэмцээн маань аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдээс 22 төрлөөр буюу хамгийн олон төрлийг хамарсан мөн 120 сая төгрөгийн шагналын сантай хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж 257 тамирчин өрсөлдөн цомын эздээ тодруулсан.

-Таны хувьд Дархан хотын Бурхант Бодибилдинг фитнесийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагчаас гадна Монголын бодибилдинг фитнесийн холбооны улсын шүүгч албан тушаалтай 2023 оны Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд танай баг тамирчид хэр амжилт гаргасан бэ?

- 2023 оны Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн WBPF холбооны 14 дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Гангвон мужийн Вонжу хотод амжилттай зохион байгуулагдаж Монголын баг тамирчид маань

Алтан медаль - 9

Мөнгөн медаль - 11

Хүрэл медаль - 5

Шагналт байр -  4

 - Эмэгтэй багийн нийт оноогоор: 1-р байр

 - Эрэгтэй багийн нийт оноогоор: 3-р байр эзэлсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлөсөн.

- Таныг тус тэмцээнээр олон улсын шүүгчийн шалгалтаа амжилттай өгч бүр Дархан-уул аймгийн хэмжээнд анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсонд баяр хүргэе  ээ.

- За маш их баярлалаа , Тийм ээ,  Аймгийн хэмжээнд бол анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон. Миний бие Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр олон улсын шүүгчийн шалгалтаа амжилттай өгч WBPF-ны  JUDGE буюу Олон улсын шүүгч болсон.

WBPF Холбооны үүсгэн байгуулагч Хүндэт Ерөнхийлөгч: Datuk Paul Chuaнь хамт. Монголын Бодибилдинг фитнессийн холбоо.

- Дархан Бурханд бодибилдинг фитнессийн холбоо хийгдэж буй ажлын талаар?

- Эрүүл чийрэг Дарханчууд аяны хүрээнд төрийн албан хаагчид болон албан байгууллагуудад эрүүл амьдралын хэв маягыг сурталчилан таниулах төлөвлөгөөг гарган сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлд эрүүл амьдралын хэв маяг болон бие бялдарын суурь мэдлэгийг системтэйгээр олгохоор биеийн тамирын багш нартай хамтран ажиллаж байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)