Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Орхон аймгийн ИТХ: 2023 онд Залуучуудын ордныг түшиглэн “Залуу зохион бүтээгчдийн төв” байгуулна

Орхон аймгийн ИТХ: 2023 онд Залуучуудын ордныг түшиглэн “Залуу зохион бүтээгчдийн төв” байгуулна

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан есдүгээр сарын 16-нд болж, аймгийн хөгжлийн ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. Улмаар 2023 онд найман бүлэг, 33 зорилт бүхий 180 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ..

Тодруулбал, ирэх жил Ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчийн өрөөг засварлах, шинээр найман цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулах, Залуучуудын ордныг түшиглэн “Залуу зохион бүтээгчдийн төв байгуулах”, нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах, бичил, жижиг, дунд бизнест чиглэсэн санхүүгийн, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

Мөн агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг 26 арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг “Орхон аймаг, Эрдэнэт хотын таван жилийн үндсэн чиглэл”, Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)