Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ажилчдаа “атамандаж”, хувиа “башийлгагч” Б.Батшагай

Ажилчдаа “атамандаж”, хувиа “башийлгагч” Б.Батшагай

Нийслэлийн Агаар, орчны бохирдолой тэмцэх газрын дарга Б.Батшагай гэж элдэвтэй нөхөр байна гэнэ. Эх сурвалжууд бидэнд мэдээлж байна. Б.Батшагайтай холбоотой балагтай баримтуудыг ил болгож байна.

2022 онд Эмээлтийн өмхийрсөн махтай холбоотой асуудал өндрийг авч байх үед Б.Батшагай НМХГ-ын даргаар ажиллаж байв. Гэвч тухайн асуудлыг шалгах, хяналт тавих үйл ажиллагаанд хойрго хандсаныхаа улмаас албанаасаа чөлөөлөгдаж, буурь сэлгэсэн байдаг. Дарга хүн дарга чигээрээ л мөнхөрдөг бололтой юм. Б.Батшагай ч тийн замналыг туулж, нэг албаны даргын суудлаас ховхронгуутаа нөгөө нэг албанд дахиад л даргаар томилогдчихсон. Ямар далд эрх ашиг үйлчилснийг мэдэхгүй. Ямартай ч Б.Батшагай ямбанаасаа хагацалгүй л хүндхэн үеийг давсан байдаг.

Гэвч тэр сургамж авсангүй. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрыг удирдах болсон Б.Батшагай гэгээн намтартай байх тавилангүй л нэгэн бололтой. Шинэ албандаа тогтуун, төвшин байсангүй. Арваад хүнийг ажлаас нь үндэслэлгүй халсан гэнэ. Мөн өдгөө ажилчдаасаа өөрийн хамаарал бүхий компанийн өндөр үнэтэй ажлын хувцсыг худалдаж авахыг шаардаж, өртгийг нь цалингаас нь автоматаар суутгана хэмээн айлгаж, шаардсаныг нь биелүүлэхгүй бол цаашид ажиллуулахгүй гээд “атамандаж” сууна гэнэ. Тун чиг хоржоонтой.

Тайлбар байхгүй.

Б.Батшагайг ямар эрхтэн, дархтан нь өмгөөлж, давраадгийг мэдэхгүй. Гэвч түүнээс нь үл шалтгаалж, төрийн албыг хувийнх мэт аашилдаг, хариуцлага алдсан хэрнээ зэм хүртэлгүй дахин дахин даргын сэтэр зүүсээр л байдаг, даам авиртай ийм нөхдөдөө холбогдох хүмүүс нь хариуцлага тооцмоор юм. Төрийн албыг сэтгэлтэй, зүтгэлтэй хүмсээр л чанаржуулах нь зүй. Тэгж гэмээнэ албаны нэр өндөрт мандана. Б.Батшагай мэт “төрөөс шимэгчдийг” сайтар шалгая. Сайтар залхаая...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)