Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.02.25

Улс оронд хулгай, худлын нүүрүүд чимэг болох ёсгүй нь үнэн юм бол Н.Номтойбаярыг улс төрд оруулцгаая!

Улс оронд хулгай, худлын нүүрүүд чимэг болох ёсгүй нь үнэн юм бол Н.Номтойбаярыг улс төрд оруулцгаая!

Монголын улс төрд “....рын” гэмээр үйл явдал их болох. Ерөөсөө эрүүл зарчим, ёс суртахууны уналтад бүрэн автсан.

Өнөөдөр Ардчилсан намын даргаа Ардчилсан намынхан нь ч, нийгэм ч нэг л агуулгаар шүүмжлээд байгаа. Энэ нь Л.Гантөмөрийг эрх баригчдаас бүрэн хамааралтай, тэдний “төлөөний” хүмүүн, БЭТ гэдгээр баалаад байгаа юм.

Гишүүн Бөхчулууны Пүрэвдорж ярьсан байна. Эрх баригчидтай сүлбэлдсэн манай намын дарга нар намайг үзэн яддаг гээд хэлчхэж. Үнэн үгтэй гэж ойлгогддог. Тээврийн хэрэгсэл хөлчүү жолоодож яваад осол гаргаснаа наминчилаад, саяхан энэ талаарх зохицуулалт бүхий хууль яригдахад “эрх ашгийн зөрчилтэй би дутна” гээд хэлж байна лээ. Ийм үнэн зарчим үйлчилмээр байгаа юм, улс төрд, ерөөс нийгэмд.

Ардчилсан намын өмнөөс, өнгөрөгч жилүүдэд энэ нөхөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилс болохгүй. Авлига, хулгай, худалтай Б.Пүрэвдорж тун дориун тэмцсэн, үгээ хэлсээр ирсэн. Хэлж ч байгаа.

Ардчилсан намынхан бол үнэндээ эрх баригчдын хэвнэгт хэтийдэн орсон нь үнэн шүү дээ.

"Генсекийн үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нь эрх баригчидтай сайн тухайгаа сайрхсан, С.Эрдэнэболд эрх баригчдын цохолттойгоор дэд дарга болох гэсэн гэнэ" гэх дорой зүйлс бичигдэж байна.

Ардчилсан нам ийм арчаагүй байж болохгүй л дээ. Энэ бүхэн бол Монголын улс төр мөнөөх зарчим, итгэл үнэмшил, ёс суртахуунаар бүрэн уналтад орсон тод илэрхийлэл.

Зарчим, ёс зүй, итгэл үнэмшил бөхсөний нот илэрхийлэл нь авлигын уурхай болсон улс төрийн тогоо. 44 их наядын нүүрсний хулгай байна аа гээд Тогмидын Доржханд зарлан тунхаглаад байхад жил тойрон эзэн холбогдогчийг ололгүй, эдүгээ нэг юм Б.Энхбаяр учрыг нь олж магадгүй байна шүү дээ.

Одоо Монголын улс төрд зарчимтай, итгэл үнэмшилтэй, эр зоригтой, тууштай, хамгийн гол нь хулгайч бус хүмүүс хэрэгтэй байна.

Мөдхөн сонгууль болно. Нямтайширын Номтойбаяр улс төрд ороосой. Төрд зүтгэхдээ эрх ашгийн цэгэн чинээ сонирхолгүйгээ тэр удаа дараа мэдэгдэж байсан. Чухам энэ нь худал, хулгайн, зарчимгүйдлийн дажин нэрвэгдсэн энэ олон улс төрч нэртнүүдэд таалагдаагүй, өөрийн хатуу итгэл үнэмшил нь тэдний хөгийн булхайтай эс нийцэх учир Н.Номтойбаярыг буллидан, үлэмж олноор түрэн улс төрөөс нэгэнтээ гаргасан нь үнэн шүү дээ.

Нямтайширын Номтойбаяр одоо маш бодитой улс төрд ороосой. Эрдэнэтийг тоносон гэх Ч.Ганзоригийн хүү Төсвийн байнгын хороон дарга хийж байхад, энэ насаараа төрд зүтгэсэн ч улс орондоо гавьяа байгуулаагүй Ц.Нямдоржийн хүүхэд Гадаад яаманд Төрийн нарийн бичиг хийж байхад, Элчин сайд Ө.Энхтүвшиний хүүхэд дэд сайдаар данайж байхад, эрт товирсон, "өсөхийн өлөн" нэгэнт арилсан, эрч хүчээр дүүрэн, үнэн, тодорхой Н.Номтойбаяр энэ улс төрийн жолооноос хол явж болохгүй юм.

Улс оронд хулгай, худлын нүүрүүд чимэг болох ёсгүй нь үнэн юм бол Н.Номтойбаярыг улс төрд оруулцгаая ард түмээн.

Б.БАЯР

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)