Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.26

УИХ-ын гишүүн НАНЗАДЫН НАРАНБААТАРЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ НЬ ДЭЭ

УИХ-ын гишүүн НАНЗАДЫН НАРАНБААТАРЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ НЬ ДЭЭ

УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатарыг түдгэлзүүлэх нь ээ дээ! “Ажнай”-н Д. Бат-Эрдэнэ, Т. Аюурсайхан хоёрыг УИХ-аас түдгэлзүүлэхэд Н. Наранбаатар гэдэг гишүүн сугарч үлдсэн. Түүнийг УИХ дахь аймгийн Засаг дарга байгсад, хөдөөгийн фракцын гэх нөхдүүд ханалан дэмжээд аваад үлдсэн юм. Өөрөө ч гэмгүй, өрөвдүүлэх тактикыг барьж байгаад тэгэхэд аврагдсан нь үнэн. Гэтэл авлига, албан тушаалын асуудалд холбогдогсод, сэжигтнээрээ бүх цаг үеийн оргил болж байгаа энэ парламентын дахин гурван гишүүнийг сугалах тухай бодитой дуулдаж эхэллээ.

Үүнийг Ерөнхий прокурорын газраас төлөвлөж байгааг мэдээлж байна. Одоогоор УИХ Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т. Аюурсайхан, Ё.Баатарбилэг нарын таван гишүүнээсээ салчихаад байгаа. Одоо гурван хүн нэмэгдэж УИХ-аас түдгэлзвэл 68 гишүүнтэй болох юм байна. Нөхөн сонгууль , сонгогчдын төлөөллийн эрх ашиг энэ тэр гэдэг асуудал орхигдон таягдагдаад удаж байна. Ийн сарнисан төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг яалтай билээ. Одоо түдгэлзэж мэдэх гурван гишүүний хамгийн магадлалтай нь мөнөөх нэгэнтээ сугарч үлдсэн Н. Наранбаатар юм байна.

Өмнөговийн дарга , “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байсан гээд харахаар яах аргагүй нүүрсний эрх ашигтай ойр байсан хүн харагддаг. Өмнө нь УИХ-аас санал хураагаад үлдээгээд байхад дахин ингэж орж ирэх юм бол энэ хүн тэсэхгүй байх. Дахин дахин оруулж ирээд байна аа гэдэг чинь Прокуророын байгууллага хийсэн ажилдаа итгэлтэй байна гэсэн үг. Итгэлтэй байна гэдэг чинь Н. Наранбаатар хэрэг хийсэн нь үнэн болж таарч байна!

Т.ГАРЬД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)