“Эрдэнэс Тавантолгой” ХК УИХ-ын 28-р тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан.