Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцлооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцлооны стандартын магадлах аудитыг эхлүүллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Бид стандартуудын гэрчилгээг Франц улсын Афнор группээс авсан бөгөөд бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажилладаг.

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтыг магадлах зорилгоор жил бүр аудит хийдэг бөгөөд магадлах аудитыг “Монсертф” ХХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хийж эхлүүллээ.

Магадлах аудитын баг 2023.09.20-2023.09.23-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймаг дахь Салбар уурхайд ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)