Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар арга хэмжээ авахаар ажиллаж байна

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар арга хэмжээ авахаар ажиллаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж  Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнгийн мэдээллийг  сонссон байна.

Мэдээлэлтэй холбогдуулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт:Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалах үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг  батална.

Хоёрдугаарт:Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа Төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийнхэн их ярьж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж, хилийн боомтууд болон төрийн өмчит компаниудад ажилласан. Ажлын хэсгийн дүн мэдээ одоогоор эцэслээгүй байна. Дээр нь Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэр гарган ажиллаж байна.

Гуравдугаарт: Төрийн өмчит компаниуд, ялангуяа уул уурхайн чиглэлийн компаниудын менежмент, засаглалыг сайжруулах шаардлагатай байна үзлээ. Энэ хүрээнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг өргөн барьсан. Өмнө нь Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байна. Ингэснээр УИХ төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр, Засгийн газар менежмент, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзлээ” гэж мэдэгдлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)