Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдыг шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн
Хотын дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалин, техник хангамжийн асуудлаар дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрбээр, "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэлээ.