Том оврын 600 автобусны тендерт Хятадын 5 компани материалаа ирүүлжээ
Том оврын 600 автобусны олон улсын нээлттэй тендерт Хятадын 5 компани материалаа ирүүлжээ. Тодруулбал, "Майнс ап" 178,8 тэрбумаар, "Xiamen King Long United Automotive Industry" 147,6 тэрбумаар, "Youtong bus" 165,5 тэрбумаар, Xiamen golden dragon bus" 156,9 тэрбумаар, "China North Vehicle Corporation" 52,6 тэрбумаар тендерийн санал ирүүлсэн байна
Шалгаруулалтыг хараат бусаар явуулах заалттай учир нээлттэй мэдээлэх боломжгүй гэв. Техникийн үзүүлэлтийн ерөнхий шаардлагад 2023 онд үйлдвэрлэгдсэн, зөв талдаа үрүүлтэй, 26-аас дээш суудалтай, 50-иас дээш хүний багтаамжтай, дизель евро 5 загварын, -45 хэм хүртэл тэсвэртэй байх зэрэг шаардлагыг тавьжээ.
Тендерийн шаардлага хангасан байх, хамгийн бага үнийн дүнг илгээсэн зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалт явагдана. Хуульд заасан 30 хоногийн дотор үнэлгээг явуулж, аль болох хурдан хугацаанд найдвартай үнэлнэ гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Eguur.mn