Хүүхдүүдэд тариа андуурч хийсэн Яармагийн 300 ортой эмнэлэгт цагдаа нар ажиллаж байна
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байна.
Ямартай ч хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.
Эх сурвалж: ЦЕГ