Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

“Т.Мөнхсайханд төрийн эрх барих дээд байгууллагад зүтгэх учир алга”

“Т.Мөнхсайханд төрийн эрх барих дээд байгууллагад зүтгэх учир алга”

Тогтмолын Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байх үедээ, Төрийн нарийн бичгийн нь даргын үзэглэсэн, эзэмшлийн гэгдэх “Энхийн шүүдэр” ХХК-тай гэрээ хийж нэг бүр нь 20.000 мянган төгрөгийн үнэтэй маскыг 2,9 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэрээг ил болгон, нийгэмд ард иргэд шүүмжилж байна.

“Шонхор” захын эзэн энэ хүн ийнхүү эрх мэдэл албан тушаалаа ашиглан, төрөөс ийн өндөр үнээр маск авсаныг Сангийн яам шалгалтаараа илрүүлсэн байна. Үүнийг нь нийгмээрээ тольдож, шударга бусын энэ жишгийг халаглан гайхаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын сайдууд ийм булхай, бузрыг хийгээд байхаар энэ улс орон яаж дэвжих вэ. Ард иргэд, нийгмийн амьдрал яаж дээшлэх билээ дээ.

Т. Мөнхсайхан Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байгаа. Чухал хариуцлагатай албыг хашиж байгаа энэ хүн “Энхийн шүүдэр”-тэй ашиг сонирхлын холбогдолтой гэж гарч байгаа эл мэдээллийн хариуг өөрөө нийгэмд биечлэн өгөх хэрэгтэй юм.

Тэрбээр УИХ-д нэр дэших сонирхолтой, Хан-Уул дүүргийг тойрон яваад, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажил хийгээд байгааг эх сурвалжууд хэлж байгаа. Төрд төрөө тоноогүй хүн л дэвжиж өгсөх ёстой. Энэ учраар үзбэл, Т. Мөнхсайханд төрийн эрх барих дээд байгууллагад зүтгэх учир алга.

Т.ГАРЬД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)