Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Авлигыг бууруулахад дагнасан шүүхийн дэм их

Авлигыг бууруулахад дагнасан шүүхийн дэм их

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, чухал ч шийдвэрүүдийг гаргасан дүгнэгдэх.

Шүүх байгуулах тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтжээ. Тун зүйтэй. Учир нь уг  төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулахаар тусгаад буй юм.

Өнөөдөр Монголд хулгай гаарсан. Үүнийг нотлох олон ч жишээг дурдаж болох. Наад захынх нь гэхэд л нүүрсний болоод ногоон автобусны гэгдэх хэргүүд байна. Төрийн түшээд нь л авлигатай холбогдож, албан тушаалдаа дулдуйдан улсаа үнэмлэхүй тоночихдог болсон. Ард түмэн “үгээ хэлж” байна, Ерөнхий сайд ч нийгмийн уур амьсгалыг чимээлэн, идэвхийлэн ажиллаж, хулгайтай, хулгайчидтай “үзэлцэж” байна.  

Тийн ахуйд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно гэдэг тун дэмтэй юм. Төрийг төвшитгөнө гэж ам гарчхаад түмнээ “молигодож” буй улстөрчдийг утгаар нь “хяргах” үндэс бүрдэж байна аа л гэсэн үг. Шүүх, прокурор дээр очоод хэрэг замхардаг асуудал ч саарах биз, сайшаалтай. Одоо үүнээс цаадах үр дүн нь хэр байхыг харах, хянах л үлдэж байна. Цаг хугацаа тодруулаад тос усаар нь цэгнээд өгөх биз ээ.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)