Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Утсаар ярьж, тамхи татаж, автобусаа угаадаггүй жолооч нарт арга хэмжээ авч байна

Утсаар ярьж, тамхи татаж, автобусаа угаадаггүй жолооч нарт арга хэмжээ авч байна

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч нар иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна.

Үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.  

Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй нийт жолооч нартаа иргэд, зорчигчдод цагийн хуваарийн дагуу аюул осолгүй, ая тухтай үйлчлэхийг уриалж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • Ззз • 1 жил - 66.181.161.180 Хариулах
    Жолооч олдохгүй байхад энэ зэргийн ажиллаж байгаа нь яамайдаа.Харин ариун цэврээ сайн сахих хэрэгтэй.
  • Зорчигч • 1 жил - 203.91.115.37 Хариулах
    Автобусны жолооч нарын утсаар тасралтгүй ярих гэж... Хараал хэлээд л яриад байна. Байнга тамхи татна. Зорчигчдоос мөнгө баруун, солгойгүй авч байгаа харагддаг. Мал ачсан юм шиг явна, ямар ч жолоодох ур чадваргүй жолооч нар цөөнгүй байна. Ийм байхад нийтийн тээврийн соёл гэж ярих хэрэг байна уу?