Б.Энхбаяр сайд аа, Н.Өнөрцэцэцэгийн хийснээр л нүүрсний хэргийн сонсголоо явуулчих!
Баттөмөрийн Энхбаяр сайдад нийгмийн өмнөөс хэлэх зүйл байна. Нүүрсний хэргийн сонсгол гэдэг маш нажидтай асуудал өөрийг тань зовоож байгаа. Ерөнхий сайдтайгаа хамжаад байхад ирц нь бүрддэггүй, ил далд сонсголыг явуулахгүй байх арга башир, элдэв тотгор учруулсаар өдий хүрсэнийг нийгэм гүн ойлгочихсон.
УИХ дотор, төр дотор нь ингэж асуудлыг урагшлуулахгүй байх хүч оршсоор байна. Бодьтой тодорхой байна. Учир нь нүүрсний хэрэг өөрөө төрийн ордон дотрын хэрэг болсон.
Хууль зүйн сайд аа, та үнэхээр сонсголоо амжилттай явуулъя гэж зүтгэж байгаа бол өчигдрийн “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлгээс л суралцчих. Таныг машинд тань оруулахгүй ээрээд байсан Н.Өнөрцэцэг Батлан хамгаалахын эрхтнүүдийг суулгаад, хохирогчдыг суулгаад Монголд цэргийн аюулгүй байдал ямар эмгэнэлд хүрснийг нийгэм даяар нулимстай нь үзүүлчихлээ.
Бүх монгол хүн үзэж харлаа. Төр, төрийн нэг яамын хариуцсан салбар энэ олон жилд ямархуу арчаагүй байдалд очиж, хүн ардаа, эр цэргээ зовоож байгааг үнэмлэхүй харж цэгнэж байна.
Нүүрсний дөчин их наядын хулгайтай, түүнийгээ шийдэхгүй байгаа төр их даамжирвал юунд хүрэх нь тодорхой. Ерөнхий сайд чинь мэдээд байгаа учраас шахаад байгаа байх. Б.Энхбаяр сайд минь асуудал хэрвээ урагшлахгүй байвал, өчигдрийнх шиг бүх хэвлэл мэдээллийг дуудаад, иргэний нийгмийн байгууллага, шударга иргэдийг, ард түмнээ байлгаад л хэлэлцүүлгээ хийчих.
Хэн хэн нүүрс хулгайлсаныг улс даяараа зарлачих. Ард иргэд чинь дэмжинэ. Хэвлэл мэдээлэл чинь нийтлээд, мэдээлээд өгнө. Ийм нэг арга байна шүү. Өчигдөр Н.Өнөрцэцэг нар баталчихлаа. Б. Энхбаяр сайд аа, Н. Өнөрцэцэцэгийн хийсэнээр л нүүрсний хэргийн сонсголоо явуулчих! Заагаад байгаа юм биш шүү. Үр дүнд хүрээд байгаа учраас хэлж байгаа юм.
Т.ГАРЬД