Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ХЭҮК: Цэрэгт алба хаагчдын 45 хувь дүрмийн бус харилцаанд өртдөг

ХЭҮК: Цэрэгт алба хаагчдын 45 хувь дүрмийн бус харилцаанд өртдөг

Мэдээллийн www.zarig.mn сайтын редакцаас “Дахиад өгөх амь алга, одоо зогс” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хүү нь цэрэгт татагдаад эргэж ирээгүй хохирогчдын байр суурийг нээлттэй микрофоноор хүргэж, тэдний олон жил бэтгэрсэн, гомдсон сэтгэлийг нээх шиг болов. Хохирогчдын зүгээс эрүүл саруул байсан хүүхдүүд нь цэрэгт татагдаад “амь хохирлоо” гэдэг дуудлага авсан талаарх гунигтай түүхийг ар араас нь ярьж байв. Зарим хоригчийн хувьд Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургуульд сурч байхдаа дэгдэлт, дарамтад өртөж амь насаа алдсан гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан.

Мөн цэрэгт татагдаад бие сэтгэлээрээ хохирсон иргэдийн төлөөлөл оролцож, өөрт тохиолдсон бодит кейсээ хуваалцаж, зэсвэгт хүчний удирдлагууд болон алба хаагчдын үнэн төрхийг улалзтал нь хэлсэн юм. Хэлэлцүүлгийн гол зорилго цэргийн дэглэлт, яргаллыг энэ хүрээд зосоогооч, арга хэмжээ шийдвэр гаргахад чиглэсэн. Ирэх өдрүүдэд эрх баригчид, бодлого тодорхойлогчид бодит шийдвэр гаргах байх гэсэн хүлээлт бий.

Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн үндэсний комиссоос цэргийн дэглэлт, яргалалтай холбоотой асуудлаар цэргийн ангиудад зөвлөмж өгсөн ч хэрэгжүүлээгүй, 2016 оноос хойш хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байна гэсэн мэдээллийг өгсөн.

2021 онд зэвсэгт хүчний 14 анги, хилийн 12 ангийг хамруулж 1500 цэргээс судалгаа авахад эргийн алба хаагчдын 18,8 хувь нь ямар нэг байдлаар дүрмийн бус харилцаанд өртөж байна гэсэн байна. Уг асуудлаар цэргийн албан хаасан алба хаагчдаас авахад 45 хувь ямар нэг байдлаар дүрмийн бус харилцаанд өртөж байсан гэж хариулсан аж.

Энэ нь социологийн судалгаа учраас чанарын судалгаа хийсэн. Цэргийн ангид нас барсан 30 тохиолдол, эрүүл мэндээ хохирсон 127 хэргийг прокурорын байгууллагаас татаж авч, бүгдэд нь дүн шинжилгээ хийж, 2021 онд УИХ-д дүгнэлтээ танилцуулсан ч бодит үр дүн гараагүй гэж ХЭҮК мэдээлэв. Цэргийн ангид хүний амь нас хохирох явдал таслан зогсоогдохгүй байна, хүний эрүүл мэндээрээ хохирч байгаа үзүүлэлт 2006 онтой харьцуулахад буурсан хэдий ч таслан зогсоогдохгүй байна гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)