Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Иргэдийг ирэх оноос автобусаар үнэгүй зорчуулах асуудлыг судалж байна

Иргэдийг ирэх оноос автобусаар үнэгүй зорчуулах асуудлыг судалж байна

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийг автобусаар үнэгүй зорчуулж эхлэх асуудал судалгааны түвшинд яригдаж байгаа ажээ. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор шинээр оруулж ирэх 600 автобус шугамд явж эхэлбэл иргэдэд зургаан сарын хугацаатай автобусаар үнэгүй зорчих эрх бүхий карт олгож эхлэх тухай асуудлыг ч ярьж байна. Харин иргэд үнэгүй зорчиж эхэлбэл нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт үйлчилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)