Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

У.Хүрэлсүх: Ирэх таван жилийн хугацаанд ХХАА-н салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ

У.Хүрэлсүх: Ирэх таван жилийн хугацаанд ХХАА-н салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй.

Орон даяар өрнөж буй тус хөдөлгөөний нээлт энэ сарын 16-нд нийслэл Улаанбаатар хотод боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

 Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтад танил тал, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгасан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах болно.

Нийслэлийн хүн амын нягтаршил хөрс, агаарын бохирдлоос хамааралтай хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр, эдгээрээс үүдэлтэй хорт хавдар, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцоон өвчин эрс ихэссэн нь сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс тодорхой байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Иймээс Төри Тэргүүний санаачилсан "Тэрбум мод”, "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнүүд өөр хооронд нь нягт уялдаа холбоот хэрэгжүүлснээр Монгол Улс тогтворт хегжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэх болно" хэмээлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)