Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Тахилтад автомашинд мөргүүлж нас барсан охины шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Тахилтад автомашинд мөргүүлж нас барсан охины шүүх хурлыг дахин хойшлуулжээ

2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам тээврийн осолд орсон.

Тодруулбал, явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн охидын нэг нь газар дээрээ нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон өмгөөлөгч болон прокурор ирээгүй шалтгаанаар дахин хойшлуулжээ. Харин дараагиийн хурлыг энэ сарын 21-ний өдөр хийхээр товлосон юм байна.

Холбогдох хуулиар бол, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)