ЦЕГ: "Их наяд"-аас хулгай хийсэн гурван эмэгтэйг шалгаж байна
Энэ сарын 19-ний өдөр "Их наяд" худалдааны төвөөс хулгай хийсэн эмэгтэйчүүдийн бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Их наяд" худалдааны төвд хулгай хийж баригдсан эмэгтэйчүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Одоогоор хэргийн тухай мэдээлэл гараагүй байгаа бөгөөд 7-10 хоногийн дотор шалгаж дуусна" гэлээ.
Уг худалдааны төвд бизнес эрхэлдэг хүмүүс тухайн эмэгтэйчүүдийг удаа дараа хулгай хийж байгаа тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: Eguur.mn