Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.27

Б.Энхбаяр: Цэргийн ангиудад шалгалт хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа

Б.Энхбаяр: Цэргийн ангиудад шалгалт хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн даргаа ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаад ХЭҮК-тай хамтран шалгалт хийхээр боллоо.

Удаа дараа хүний амь нас эрсдэж байгаа асуудлыг 2021 онд хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг авч үзнэ. Үр дүнг хэлэлцэнэ. Салбарын хүрээнд нь дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй байх цоо шинэ судалгаа, дүгнэлт гаргах шаардлагатай юм байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)