Салбараа салмайлгасан Г.Сайханбаярыг УИХ-д дэмжих үү, Архангайчууд аа!
Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаярт саадтай юм маш их байна. Салбараар нь дүүрэн асуудал. Саадгүй юм ганцхан байна. Энэ бол нэн түргэн огцрох.
Архангай тийш бүтээсэн УИХ-ын гишүүн болохын төлөөх харгуй зам нь тодоссон ч, албан тушаал, эрх мэдэл, үүрэгжсэн салбарын нь зам асар бүдгэрлээ, энэ хүн. Эцэст нь, цэрэгт татагдаад хорьхон хоносон хөвүүн эндэж.
Нийгэм асар ихээр бухимдаж байна. Цэрэг эндсэнээс үүдэн эцэг эхчүүд цэрэгт татагдсан хүүхдүүдээ эргэхээр очиж. Цэргүүдийн байгаа, “амьдарч” байгаа орчин нөхцөлийг харууллаа, нийгмээр нэг. Тэр 326-р ангийн Соёлын төвийг хар даа.
Байдлыг өнгөцхөн харахад л энэ салбар ямархуу байгаа нь тов тодорхой байна. Г.Сайханбаяр сайдын нүд эрх мэдлийн төлөөх замаа хараад байхаас, энэ биеийнхээ хүлээсэн үүргээр салбараа өөд татах мэлмий нь нэгэнт анигджээ.
Зэвсэгт хүчний 326 ангид ингэж амь эцэслэсэн цэрэг өөрөө ч, эцэг эх нь ч удаа дараа сургуульд сурч байгаа, ирэх хавар төгсөх юм, цэрэг явуулж болохгүй байна гэдэг тайлбарыг өгсөөр атал цэрэгт татсан гэдэг мэдээлэл маш их анхаарал татаж байна. Энэ үнэн байх л даа.
Гадаадад сургуульд явсан хүүхэд хилээр гараад, сурч байгаа сургууль тодорхой, итгэмжлэх авч өгсөөр атал, жилд хоёр удаа цэрэг татлагад яг мөнөөхөө шаардаад байдаг. Бүх зүйл нь, цахимд, тоо бүртгэлд байж баймаар. Баахан хууль дүрэм ярьсан хүмүүс жилд хоёр дуудна. Үүнийгээ хүртэл Г.Сайханбаяр цэгцэлж болмоор шүү дээ. Энгийн ажил биз дээ.
Энэ мэт цалгардлын, алхайрлын дунд ард иргэд, үндэслэлээ сайн тайлбарлаж чадалгүй, зарим талаар хүчинд автан үр хүүхдээ цэрэгт илгээдгээс энэхүү цэргийн амь үрэгдсэн байдал ойлгогдохоор байгаа. 326-р ангийн Соёлын төвийг харууллаа. Соёлтой газрын гахайн хороо түүнээс хамаагүй илүү дээ.
Ийм нөхцөлд улс орон, Батлан хамгаалах яам цэргээ алба хаалгаж болохгүйг Г.Сайханбаяр Архангай явдаг олон томилолтоосоо татгалзаад, эрсдэлийн судалгаа аваад ажиллах ёстой байсан.
Өнөөдөр Засгийн газар дээр Г.Сайханбаяр эл асуудлаараа танилцуулга хийх юм байх. Засгийн газар амь үрэгдсэн цэргийн асуудлаар жишиг болохуйц шийдвэрийг гаргаж, Батлан хамгаалахын сайдууд цаашид хэрхэн ажиллах үлгэрчлэлийг нэн тодорхой болгох ёстой.
Албан тушаал ахих гэсэн, эрх мэдэлд удаан суух гэсэн цэргийн эрхтнүүдийн оромж Батлан хамгаалах яам биш.
Энэ бол улс орны сүлд хийморь болсон яам, салбар. Тиймээс Засгийн хуралдаанаар Г.Сайханбаярыг чөлөөлөх нь олны таашаалд нийцнэ. Цаашлаад Г.Сайханбаярын УИХ-д дэвших гээд зүтгээд байгаа Архангайн тойрог хэцүү болсон шүү дээ. Ж.Мөнхбат нь албаа өгөөд алга болсон, Ё.Баатарбилэгт нь зургаан жилийн ял ноогдуулагдсан, Төсвийн дарга хийж байгаа Г.Тэмүүлэнгийн нь аав ээж Эрдэнэт үйлдвэр, ЖДҮ-г өчнөөн сааж, асуудал дүүрэн ойрын түүхтэй. Ийм хүнээр Төсвийн байнгын хороо толгойлуулаад байдаг нь даажинтай.
Ийм хүмүүсийг Архангайн сонгоод, УИХ, хууль тогтооход зэрэмдэг төлөөлөлтэй, үлдсэн ганц гишүүн нь зэрэгцсэн өчнөөн асуудалтай, сонгож болохгүйн улаан гэрэл анивчуулсан Г.Тэмүүлэн нь дэнжгэнэж байхад, салбараа салмайлгасан Г.Сайханбаярыг 2024 онд МАН-аас УИХ-д сойлоо гэхэд Архангайчууд та бүхэн сонгох нь зөв үү гэдгээ нэг сайн БОДООД үзэхэд гэмгүй биз ээ?!
Т.ГАРЬД
Эх сурвалж: Амлалт.мн