Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

Гудамжинд танхайрсан залууг ЦЕГ-аас шалгаж байна

Гудамжинд танхайрсан залууг ЦЕГ-аас шалгаж байна

Олон нийтийн газар буюу автобусны буудал дээр эмэгтэй хүнийг үснээс нь зулгааж, танхайрч буй залуугийн бичлэг түгээд буй. Тэгвэл тус бичлэг ямар нэг зураг авалт байсан уу эсвэл бодит уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс Цагдаагийн газраас тодруулахад "Тус хэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэлээ.

Ташрамд дурдахад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд "Олон нийтийн газар танхайрсан хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байдаг.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)