Х.Нямбаатар: 2023 онд багтан төлөвлөсөн автобусны 50 хувийг авна
НИТХ ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр автобусны татан авалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Энэ сарын 24-нд тендер нээгдэнэ. Сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээлнэ. Ингэвэл 2023 онд багтан, нийт авахаар төлөвлөсөн автобуснуудын 50 хувийг авч амжина. Харин Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувиа авах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn