Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Эрх нь түдгэлзэх гишүүд хэн хэн байх мөд тодрох нь ээ!

Эрх нь түдгэлзэх гишүүд хэн хэн байх мөд тодрох нь ээ!

Авлигачидтай үл эвлэрэх тэмцлийг Засгийн газар явуулсаар байгаа. “Сануулга.мн” сайт ч авлигаар улсыг муухай харагдуулж буй этгээдүүдтэй нийтлэлийн бодлого, агуулгаараа мөн тэмцлийг явуулсаар байгаа билээ. Өдгөө УИХ 71 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нар хуулийн хүрээнд шалгагдан яллагдагч болон шүүхийн танхимд зарим нь суугаа. Зарим нь нэгэнт яллагдчихсан.

Тэгвэл одоо дахин УИХ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх чигтэй байгаа ажээ. Тухайлбал, Б.Энх-Амгалан гишүүн яллагдагчаар татагдан хэрэг нь шүүхэд шилжсэн. Мөн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайгийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа. Энэ хүн УИХ-д орсон цагаасаа асуудал дагуулж байгаа.

Эдгээр хоёр эрхмийг лавтайяа эрхийг нь түдгэлзүүлэх төлөвтэй талаар эх сурвалжууд ярьж эхэллээ.

Түүнчлэн, удахгүй нүүрсний хэргийн сонсгол явагдана. Үүнээс үүдээд нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээс эрхийг түдгэлзүүлэх асуудал бодьтой тавигдаж мэдэх нь. Ш. Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нарыг анх АТГ-аас нүүрсний хэргийн холбогдогчоор зарласан ч, зарим нь холбогдолгүй болох тухайгаа мөн АТГ-ээс бичиг авч мэдэгдсэн.

Гэвч, эдүгээ Хууль зүйн сайд болсон Б.Энхбаяр нүүрсний сонсголыг нэн шинээр авч үзэн, асуудлыг тун нухацтай барьж ажиллаж байгаа нь, Ерөнхий сайд нүүрсний хэргийн сонсголд бүх анхаарлаа хандуул гэснийг илэрхийлж байх шиг. Түүний хэлсэн "би Хууль зүйн сайдын ажлаа Нүүрсний хэргийн сонсголын ажлын зав зайгаар хийнэ" гэж гэснээс харахад  нүүрсний хулгайтай "тэмцэх тэмцэл"-ийн ач холбогдлыг эн тэргүүнд тавьж байгаа нь тодорхой байна.

Магадгүй нүүрсний хэрэгт холбогдолгүй гэж зарлагдсан гишүүд ч шинээр авч үзэгдэж, шинэ хүмүүс ч нэрлэгдэн “илэрч” болзошгүй юм.

Эрх нь түдгэлзэх гишүүд хэн хэн байх мөд тодрох нь ээ!

Одоо хоёроос гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэхэд л УИХ-ын гишүүдийн тоо жаран хэд рүү орох нь дээ.

Б.ГАРЬД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • ДЭМЖИГЧ-23 • 1 жил - 66.181.187.10 Хариулах
    Ард түмэндээ андгайлж тангараг өргөчихөөд амин хувийн ашиг сонирхлыг эрхэмлэж байгааг хэрхэвч зөвтгөхгүй.