Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Ганбат: МАН-ын тэнэглэл, шуналд хязгаар алга

Д.Ганбат: МАН-ын тэнэглэл, шуналд хязгаар алга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авах санал гарган, хоёр цагийн завсарлага аваад байгаа бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байна гэдэг заалт хэвээрээ байгаа. Найман жил байж байчхаад сүүлийн нэг жил нь малчдаа харж үзэж байгаа юм шиг хайр зарлаад арай бага нэмээд байгаа юм биш үү. Хоёрын хооронд 1000 төгрөг гэнэ үү. Мөнгөний ханш унасан энэ үед нөлөөлөх үү. Найман жил малчдаа анхаараагүй, төрийн бодлогоос гадуур байсан. Тэгээд одоо нэр зүүж юм хийж байгаа юм уу. Өмнө нь иймэрхүү арга хэмжээг сонгуулийн өмнө л авдаг байсан л даа. Саналыг нь авах болохоороо л ийм юм хийдэг.

Төсвийг байнга алдагдалтай баталж, ачааллыг нь ард иргэд үүрч байна. Тэтгэвэр тэтгэмж, цалинг 4-р сарын 1-нээс нэмээд байгаа юм уу. Хүн хуурдаг өдрөө нэмэх юм. Яагаад нэг, хоёр сараас байж болдоггүй юм. Иргэдээ басамжилсан, үгүйсгэсэн, яасан ч яадаг юм гэсэн доромжилсон, тоглосон өнгө аястай байх юм. Тэр өдөр чинь юмны үнэ бүр өсчихнө.

Ер нь МАН-ын тэнэглэл, шуналд хязгаар алга. Өвлийн хүйтэнд автобус алга. Өчнөөн мөнгө төгрөг тавиад өгсөн идчихсэн, луйвардсан. Ял шийтгэл өгч байгаа байдал нь торгууль л авч байна. 40 тэрбум төгрөг идчихээд 40 саяын торгууль авч байна. Авилгатай тэмцэнэ гэж амаараа л яриад байхаас хийж байгаа ажил алга. Бид дуугай байна гэдэг чинь та нар сайн ажиллах ёстой” гэлээ.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)