Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ

Алба хаагчид 6 хүүхэдтэй ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ

Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өрх толгойлсон ээжид газар авч хашаа, гэр барьж өгчээ.

Зургаан хүүхдийн ээж өмнө нь түрээсийн гэр, байшинд амьдарч өдий хүрсэн. Сайхан сэтгэлт түмнийхээ дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа, гэр оронтой боллоо. Тусыг мартахгүй үр хүүхдүүддээ эрдэм номтой сайн хүн болгон өсгөнө хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Алба хаагчдын санаачилсан сайн үйлсэд Мөрөн сумын ААН-үүд нэгдэж, хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнсээр туслажээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)