Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Газын зурвасынхаас НЭТ ҮЙМЭЭН гадаа чинь өрнөж байна ДАРГА НАР АА

Газын зурвасынхаас НЭТ ҮЙМЭЭН гадаа чинь өрнөж байна ДАРГА НАР АА

Хүйтний улирал айлчлан ирлээ. Үүнтэй зэрэгцэн түгжрэл, утаа гээд нийслэлчүүдийн толгойг өвтгөдөг түм буман асуудлууд ЦАС МЭТ БУДРАВ, УУР МЭТ ДЭГДЭН ИДЭВХЖИВ. Урины цагт умартсан бүхэн сэргэв. Угтаа одоо л жинхэнэ Улаанбаатарчуудын амьдрал эхэлж байна.

Энэ намартаа уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэж, нийслэлчүүд унаагүйдэхийн зовлонгоос ангижрах эерэг товтой байв. Гэтэл манай дарга нар түмнээрээ даажигнаж, олны эрх ашгийг хувийнхаараа сольчихсон. Хуучин автобусыг шинэ мэтээр итгүүлэн оруулж ирж, хуудуутай явдал өрнөсөн.

Түүнийх нь гавьяагаар өнөөдөр иргэд автобусны буудлууд дээр АМЬДААРАА ТАРЧИЛЖ байна. Хүлээгээд, хүлээгээд автобус мөд ирэхгүй. Ирсэн ч түүнд нь багтахын зол байхгүй. Алх эсвэл ХӨЛДӨЖ ҮХ гэсэн л хоёр сонголт байх. Өрөвдөлтэй, эмгэнэлтэй.

Өглөө, оройн цагаар буудлууд дээр бичил дайн өрнөж байгаа. Тийн хэлэхэд дэгс болохгүй. Яана вэ хэдүүлээ. Яаж энэ өвлийг давах...

Манай цагдаа, хууль, шүүхийн байгууллагынхан даруй НОГООН АВТОБУСНЫ гэх хэргийн үнэн мөнийг олж, эзэн холбогдогчдыг нь нот тогтоож, зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Ард түмэн тийн шаардаж байна, хүсэж байна. Мөн хотын удирдлагууд ч нийслэлчүүдийнхээ бодит нөхцөл байдлыг мэдэрч, зохих арга хэмжээг яаралтай авбал сайн сан. Тиймгүй л бол горьгүй. Газын зурвас яах вэ, гадаа чинь, гудамжинд чинь л жинхэнэ ДАЙН БОЛООД БАЙНА дарга нар аа. Сэрээч, сэхээрээч...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)