Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Жавзандоржийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд их хамбын суудалд зална

Б.Жавзандоржийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд их хамбын суудалд зална

Хичээнгүй зүтгэлт 29-р Хамба номун хан, СГЗ, гавж Д.Чойжамц Монголын бурхан шашны төв - Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамбаас албан ёсоор чөлөөлөгдөөд буй.

Харин оронд нь лхаарамба Д.Жавзандоржийг томилохыг Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм. Одоо харин түүнийг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг гүйцэлдэлдүүлэх дутуу байгаа.

Гандантэгчинлэн хийдээс энэ үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр хийнэ гэж мэдээлсэн.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 14 ба 28-ны алинд болохыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.

Арваннэгдүгээр сарын 14 нь билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр. Харин арваннэгдүгээр сарын 28 буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын 16-ны өлзийт сайн өдөр тохиож буй юм.

Лхаарамба Д.Жавзандорж гэж хэн бэ?

Д.Жавзандорж сүсэгтнүүддээ “Монгол багш” нэрээр хүндлэгддэг. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суух болсон.

Улмаар 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн. Төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа өндөр түвшинд боловсорсон бөгөөд “Монгол багш” гэх хүндлэлт нэрийг төвөдүүд өгсөн гэдэг.

Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэж байхдаа 2018 онд лхаарамба цол хамгаалсан бөгөөд энэ нь бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг.

Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ.

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон юм.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)