Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Шуурганаар амиа алдсан иргэдийн ар гэрт 5 сая төгрөг олгоно

Шуурганаар амиа алдсан иргэдийн ар гэрт 5 сая төгрөг олгоно

11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см, үүний араас Архангай, Увс, Завхан аймаг орж байна. Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд иргэд амь насаа алдсан. Эндээс хамгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн Төв аймгийн Эрдэнэсант суманд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, нийт нутаг дэвсгэрт долоон ажлын хэсэг үнэлгээ дүгнэлтүүдээ хийж байгаа.

Түүнчлэн тус суманд туулах чадвар сайтай машинаар малчдыг өвөлжөө рүү нь нүүлгэх, зам гаргах болон шатахууны дэмжлэгийг хүргэж байна. Амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн ар гэрт эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэгийг УОК-оос өгөх шийдвэр гаргасан. Цаашид цас их орж зам даваа хаагдах эрсдэл бий учир малчдад хүнс, малын тэжээл хүргэх төлөвлөлтийг хийж эхэлжээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)