Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ удахгүй Эрдэнэтэд очоод “Нэг сонгогч-нэг хонь” гээд явж мэдэх нь байна шүү!

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ удахгүй Эрдэнэтэд очоод “Нэг сонгогч-нэг хонь” гээд явж мэдэх нь байна шүү!

“Нэг жуулчин-нэг хонь” гэдэг зүйл Бат-Өлзийн Бат-Эрдэнэ яриад эхэллээ. Санал авцгаах уу гэж нийгэм рүү асууж байх шиг байна. Хэтийдсэн поп эр л дээ.

Орой болгон аль нэг телевизийн дэлгэцнээ хүгдийх энэ залуугийн амбиц, УИХ-ын гишүүн болохын хүслэн бол оройгүй. Түүний тулд юуг ч хийж мэдэх хүн. Юу ч хийж мэдэхийн нэг нь энэхүү “Нэг жуулчин-нэг хонь” бололтой. Нэг жуулчинд нэг хонь ноогдуулах, жуулчин тутамд нэг хонь бэлэглэх ч юм уу, жуулчин бүр нэг хонь худалдаж авч идэх юм уу, эсвэл ирсэн жуулчин бүрд нэг хонь амлах ч юм уу, нэг хонь хургалаад олон болдог шиг нэг жуулчин бусдадаа хэлээд олуулаа ирнэ гээд байгаа юм уу бүү мэд, иймэрхүү нэг санаа бүхий зүйлийг тэр сэдэж.

Зүгээр сууя гэхнээ зүгээр сууж чаддаггүй, эрх мэдэл, төрийг зайдлах "адын хүсэл" нь нөхрийг ингэж толгойгоо гашилгахад хүргэдэг болтой.

Жуулчин татах эрмэлзлийг нь сайшаана. Өнгөрсөн зун ч боломжийн жуулчин Монголд ирэв. Б.Бат-Эрдэнийн стандарт бус "шунал хүсэл" нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ хүнд асуудал их ээ. Жишээ нь, энэ хүний бүх томилолтын үлэмж хувь Эрдэнэтэд байдаг. Тэндхийн хүүхэд байх. Ерөөсөө л энэ хүн сүүлийн долоо найман жил Эрдэнэт тийш хонин жороо явдлаар үргэлж тэлүүрдээстэй байгаа товариш л даа. Нэг тийм ялихгүй цэцэрхсэн үгийн цомог хүртэл гаргаад л тэртээ арван долоон онд л Эрдэнэтэд тарааж давхисан. Олимпиад зохион байгуулаад л өрөмний өт шиг яваад байх.

Сайд болохоос өмнөх албан тушаалуудыг нь хараарай л даа, ерөөсөө л нэг тийм хэдхэн сарын хэмнэлтэй л намын голдуу ажил хийсэн байдал намтарт нь байдаг.

Тогтвортой, жинтэй байх гэдэг бол угтаа төрийн хүний оршихуйн зарчим. Мань хүн бол үүнээс их өөр сэлүүртэй, хөнгөн. “ББ” сан, “Гэрэл асаая”, “Эрдэнэт хотын хөгжил бодлогын судалгааны хүрээлэн” зэрэг төрийн бус байгууллагуудтай. Түүгээрээ зөвхөн “намчин-УИХ-д” гарах ажил л хийнэ. Төрийн ажлын "буянаар Тойрог усална" гэдгийг сонгодог утгаар үзүүлнэ. “Орхон аймгийг НҮБ-тай холбох бүх ажлыг хийнэ” гэж ярилцлагыг Б.Бат-Эрдэнэ хийгээд, сонин хэвлэчихсэн тарааж байх.

Төрийн мөнгөөр, эрх мэдлээр лаахайдан, төрөөс улбаатай үйл ажиллагаа бүхнээ тойрогт ажил хийсэн нэрээр ойлгуулах ажлыг гарамгай хийж байгаа хүн бол Б.Бат-Эрдэнэ.

Энэ хүн өөрийн нүүр царай, нүд хацрыг Орхончуудыг уйдтал “нааж” явааг бүгд мэдэж байгаа. Ерөөсөө нэг тийм увайгүй.

Тэгш бус гарааны буруу жишиг, амтыг бүрэн авсан этгээд. Энэ бол сонгогчдын эрх зөрчиж байгаа тодорхой жишээ. Сонгууль болохоос зургаан сарын өмнө төрийн өмчийн үйлдвэр нэгжийн дарга, төрийн албан хаагчид, төрийн захиргааныхан хэрвээ сонгуульд нэр дэвшихээр болж ажлаа өгдөг. Гэтэл энэ нь сайд дарга нарт үйлчлэл зохицуулагдах эрх зүй байдаггүй. Хуулийн энэ цоорхойг өрөм шиг нүхлэн ажиллагч бол Б.Бат-Эрдэнэ.

 

Төрийн бус байгууллагуудаараа мөлхөө сурталчилгаа, таниулгыг төгс хийж, “Гэрэл асаая 1,2,3” гээд л явж өгөх жишээний. Эрдэнэтчүүд, Монголчууд Байгаль орчны сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн ажил байдал, явдал мөрийг ажиглаад, анзаараад л байгаарай. Ямар нэг байдлаар л Эрдэнэт тийш зулраатай байгаа, үргэлжид.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ хоёр яамыг тойргоо услах бааз болгон, эрх мэдлээрээ далимдуулан ирэх сонгуульд нэр дэвшиж сонгогдохын төлөө “нүдээ бүлтэртэл гоёж, нүүрээ кремдэн Эрдэнэт, Архангайгаар давхисаар. Тэгэхийн нь хаттал эл нутгийн иргэд тэдний шударга бус, эрх мэдлийн увайгүй шуналыг “нугаслах” нь зохино.
Эрх мэдэлд хэт шунагсад угаасаа л нэг тийм буруу явдал мөртэйг бүгд мэднэ.

Их эзэн Чингис хаан нэгэнтээ "Эрх мэдэлд хэт шунагсдад төрийн жолоо бүү атгуул" хэмээн хэлсэн нь бий.

Б.Ганхуяг гэж залуу эдүгээ хар гэрт байна. Тэр бас л төрж өссөн Эрдэнэтдээ нэр дэвшихээр зэхэж байсан гэдэг.

Эрдэнэтийн залуусын иймэрхүү шуналууд эцэстээ юунд хүргэж байгааг Эрдэнэтчүүд харж л байгаа байх даа.

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн эрх мэдэлд дасан дархлаажиж, Их хурлын гишүүн болохын төлөөх ад мөрийн их хүслийг эрхбиш Эрдэнэтчүүд цэгнэж, сонголтоо хийхийг эрх чөлөөлөг мэдрэмжтэй Орхон аймгийнхан мэдэж байгаа биз ээ.

Хорин оны сонгуулиар их Ц.Нямдоржийг ойчуулаад буцаасан ард түмэн дээ.

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ удахгүй Эрдэнэтэд очоод “Нэг сонгогч-нэг хонь” гээд явж мэдэх нь байна шүү!

Б. ДОРНО

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (4)
  • Зочин • 11 сар - 43.242.243.229 Хариулах
    Өөрийн сайт дээрээ гарал үүсэл Орхон аймгийн Цагаанчулуут баг гэж бичсэн байсан.
  • Зочин • 11 сар - 43.242.243.229 Хариулах
    Эрдэнэтийнх л гэдэг өөрийгөө. Гэтэл Эрдэнэтийн хүүхдүүд бид 2017 оноос өмнө энэ худалч этгээдийг нэг ч олж хараагүй.
  • Зочин • 11 сар - 43.242.243.229 Хариулах
    Өөрөөр хэлбэл сая уулзалтын үеэр “Өөрийгөө Эрдэнэтийнх гэж боддог БОАЖ-ын сайд” гэж хэлсэн.
  • Зочин • 11 сар - 43.242.243.229 Хариулах
    Ерөнхий сайд энэ этгээдийг Эрдэнэтийнх биш гэдгийг мэддэг юм билээ.