Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Шунхлай"-н ШТС-ыг гурав хоногт бүрэн буулгаж, үерийн хамгаалалт барина

"Шунхлай"-н ШТС-ыг гурав хоногт бүрэн буулгаж, үерийн хамгаалалт барина

Голын голдиролд нөлөөлсөн шалтгаанаар "Шунхлай" компанийн ШТС-ыг буулгасан.

Ажлын үйл явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг шинэчилсэн мэдээлэл өгөхдөө "Харилцан тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалан товлосон хугацаанаасаа хоцрох асуудал гарч байна. Ойрын гурван өдөр нүүлгэн шилжүүлэх ажил дуусаж, газрыг хүлээлгэж өгнө.

ШТС-ын агуулах сав болон байшингийн суурийн хавтанг нүүлгэх, цэвэрлэх ажил хийгдэж байна. Газар чөлөөлөгдсөний дараа үерийн хамгаалалтын барилга байгууламж, тохижилд хийгдэнэ" гэжээ.

ШТС-ыг буулгах 300 сая төгрөгийг Нийслэлийн зардлаас гаргасан юм.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)