Д.Амарбаясгалангийн ханамжууд
Монгол Ардын Намд эрх мэдэл, түүгээрээ дамжуулан бие сэтгэлийн гүн таашаал авч ирсэн хүн бол энэ хүн юм. Тэрбээр саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсноор , эрх мэдлийн нь зузаатгал бүр ч том болж, таашаал ханамж олон талаар өндөр байгаа нь ажиглагдаж байгаа. Хамгийн ойрын ханамжууд нь энэ.
Нэгдүгээрт, Төрийн хяналт шалгалтын тухай хууль гэгчийг батлав. Энэ хуулиар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг үгүй болгож, энэ агентлагийн мөрдөж байсан бүх чиг үүргүүд Засгийн газрын мэдэлд ирэв. Мөдхөн биежиж эхэлнэ. Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг олон жил хийж, намынхаа мэргэжлийн хяналтыг хийж ирсэн Амараа дарга Улсынхаа мэргэжлийн хяналтыг гардан хийхээр ийнхүү бэхэжлээ. Энэ бол түүний хязгааргүй эрх мэдэл лавширч, үнэнхүү таашаалтайгаар өөртөө бий болгож байгаа нэгэн ханамж мөн.
Хоёрдугаарт, Тэрбээр тун саядаа Ардчилсан намын нөхдийг шүүмжлэв. Ерөнхий сайд бид хоёрыг эвдрүүлэлцэх гэсэн, бидний ариун нэр төрд халдсан бузар үйлийг Ардчилсан нам, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэгсэд ингэв хэмээн мэдэгдсэн. Ардчилсан нам үнэндээ Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа шиг ажиллаж байвал үнэхээр хээнцэрдэнэ. Гурав дөрвөн хэсэг тасран бутраад, алиагаа алдсан юмнууд Ардчилсан намынхан л байгааг ард түмэн харж л байгаа бус уу. Ингэж бутаргахыг Ардын намынхан л гардан хийсэн бус уу. Тийм атал Д.Амарбаясгалан дарга ингэж доог тохуу хийж байгаа явдал бол хэтийдсэн доромжлол, усанд унасан дээр нь дэвсэлж буй явдал. Эрх мэдлийн тойрог энгүй болсон түүнд ийнхүү аяглах нь мөн нэгэн ханамж мөн.
Гуравдугаарт, Засгийн газар нүүрснийхэнтэй тэмцэж байна. Түүний тэргүүн эгнээнд Д.Амарбаясгалан давхиж явна. Шударга ёсыг шударга ярьж байгаа. Түүний тэмцэн байгаа нүүрсчид, замчид бол найз нар нь голдуу харагдах. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гээд. Т.Аюурсайхан нь Ардын намаа шинэчлэх хороонд үй зайгүй явсан Б. Ганхуягтайгаа хөтлөлцөөд шалгагдах байх. Д.Амарбаясгалан шалгах байх. Төрийн хянан шалгахаараа. Аа, бас Удаанжаргалыгаа шалгаж эхэллээ. Төмөр зам барилаа гээд баатар болсон хүнээ Төр барьж байгаа Ардын намынхан шалгаж эхлэв. Н. Удаанжаргал бол Д.Амарбаясгалангийн баруун гар байж, жадны үзүүр, сэлэмний нь ир мэт явсаныг Ардын намын үүдээр орж гарсан болгон батлан тангараглаж чадах байх. Андыгаа ч шалгаж байна. Ардын намын түүхэнд андаа, аав ээжээ шалгах зэрэг ойрын түүх байх аа. Энэ дайчин шударгуу агуулгаар ажиллаж байгаа нь Д.Амарбаясгаланийн бас нэгэн ханамж мөн.
Дөрөвдүгээрт, Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргатайгаа намынхаа Генсекийн албыг давхар хашин ханхайж байна. Нүүрсчид, нөгөө талынхан, ороод, оруулаад гаргаад ирсэн хүмүүс, хүний өөрийн ах нарынхаа дунд, эдийн засаг мөлхсөн засгаа яая гэж толгой өндийх завгүй яваа намын дарга , Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнээсээ илүү таашаалт, эрх мэдлийн алтан гурвалжин дээр завилагч Д. Амарбаясгалан дарга миний дүр, үйлдэл тэр хүн шүү гэж залгамжлагчаа бэлдэж байгаа гэгдэж байна. Ч үсгээр эхэлсэн нарийн бичиг. Намыг түүгээр хулдаж өөрийн төгс хяналтад байлгаж байна. Энэхүү хосмолжин, гурамсан, дөрөмсөн эрх мэдлүүд Амараа даргын аятай бахтай мөн бас нэгэн сэтгэл ханамж мөн.
Ш.Санаа
Sanuulga.mn