Чинээлэг улс төрч “Хүмүүн” сургуулийг сайн дүүдээ “бэлэглэсэн” гэв үү?!
Эгэл жирийн иргэд, улс төрчдийн хэлдэгээр бол “улныхан” болсон бид эхнэртээ сэтгэл гаргаж, хайртай гэдгээ илэрхийлэхдээ ихэнхдээ л сайндаа л ээмэг бөгжхөн бэлэглэдэг.
Энгийн, эгэл жирийн амьдралын бодит үнэн энэ. Эр нөхөр нь бэлэглэсэн ээмэг бөгжиндөө эхнэрүүд нь сэтгэлээ баясган, инээд хөөрөө нуулгүй тэрүүхэндээ жаргалтай аж төрцгөөдөг. Гэтэл бас өөр амьдрал, өөр бэлэглэл бас зэрэгцэн байдаг гэдгийг “улныхан” бид тэр бүр мэддэггүй.
Энэ нь аанай л шударга бусаас үүдсэн “хайр халамж” болох нь тодорхой юм. Өмнө нь Хууль зүйн сайд байсан хүн ийм нэгэн “хайр халамж, сайн дүүгээсээ” болж ажил амьдралаа алдаж байсан удаатай.
Тэгвэл үүнтэй ойролцоо гэмээр жишээгбид өгүүлэх гэж байна. Зайсанд “Хүмүүн” гээд мундаг олон улсын тодотголтой боловсролын сургууль байх. Энэ сургуульд нь Тордайн Ганболд мэтийн баячуулын хүүхэд л суралцдаг бололтой юм. Гэтэл энэ сургуулийг нэгэн сайд “сайн дүү”-дээ бэлэглэсэн юм билээ гэлцэн хүмүүс яриад байх. Олноос онцгой, ийм түвшний хайр халамжийг бусдад үзүүлдэг сайд эрхэм, тийм хэмжээний хайр халамж ивээлийг хүртэгч буянтай нэгэн бас байдаг байна.
Бүхэл бүтэн сургуулийг “сайн дүү”-дээ бэлэглэчихдэг тэр эрхэм нийтлэг Монголчуудын амьдралаас асар хол, өндөр том бөгөөд ээмэг бөгжхөний бэлэгтэй бидний амьдрал бүхий үнэмлэхүй олонхиос онхид өөр амьдралын учрыг Ар Зайсангийн бөглүүд хэн мэдэх билээ гэж боддог шиг байна.
“Алган дээр тавьсан мэт л харагддаг шүү дээ, үнэн гэдэг, энгийн шүү” гэх ардын мэргэн үг байдаг. “Хүмүүн” сургуулийг ямар “сайн ах” нь, хэн гэдэг “сайн дүү”-дээ, ямар учир шалтгааны улмаас бэлэглэсэн вэ гэдгийг удахгүй нийгмээрээ мэдэх цаг ирнэ буй заа. Удахгүй энэ талаар бид илүү баримттай мэдээлэл хүргэх болно.
Sanuulga.mn