“Нүд хуурсан” төлөвлөгөөгүй бүтээн байгуулалтын ажил хийдгээ хэзээ болих вэ?
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замыг энэ онд ашиглалтанд оруулсан.
“Тавантолгой төмөр зам” ХХК захиалж, “Бодь интернэшнл” ХХК ажлыг нь гүйцэтгэн, тус замыг өргөн царигаар барьж, дуусгасан юм.
Гэтэл төмөр замыг ийнхүү өргөн царигаар барьсан явдал нь эдийн засгийн бүхий л боломжийг хааж, ирээдүйд асар их алдагдсан боломжийн өртгийг үүсгэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.
Учир нь манай өргөн цариг нь БНХАУ-ын нарийн царигтай зөрж, эцэстээ нүүрсний транзит тээвэр хийх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон юм.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр уг асуудалтай холбоотойгоор цахим орчинд ийн байр сууриа илэрхийлжээ.