Т.Аюурсайхан үнэнийг өчиггүй ярь аа!
Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхийн үлгэрээр өнөөдөр шүүх хурал дээр Төмөрбаатарын Аюурсайхан үгээ хэлэх хэрэгтэй.
Хэн хэн энэ хэрэгт хамаатай, нам төрийн ямар дарга ямар учир холбогдол оролцоотойг улайтал хэлэх нь үндэсний эрх ашигт нийцэх юм шүү, Т.Аюурсайхан аа. Б.Ганхуяг та хоёрыг зүгээр л хамаг хэрэг дээр асгаад, үүрүүлэх бүхнийг үүрүүлж мэдэхээр болсоныг нийгэм хаана хаанаа л харлаа шүү дээ.
Б.Ганхуяг өөрийн зүгээс удаа дараа, үгээ хэллээ. Энэ хэрэг намын асуудал гэдгийг хүртэл хэллээ. Үүнээс илүү Б.Ганхуяг яаж “тэлчилэх” юм бэ. Тэр хүн бүх талаар хэлээд байна.Ардын нам, түүний учир холбогдол бүхий, бүтцийн хэмжээнд энэ хэргийн асуудлыг тохоон ярих учиртайг хэллээ.
Тэр битгий хэл Т.Аюурсайхан чамайг хүртэл өмөөрч, тохоогдож болохгүй хэргийн талаар эр зоригтой л хэлнэ билээ. Одоо бол харин Т.Аюурсайханы жинхэнэ дуугардаг өдөр, цаг.
Нүүрсний дөчин дөрвөн их наядын хулгайн язгуур учгийг, ян сарьдагийг өнөөдөр Т.Аюурсайхан ярих нь маш чухал байна. Ард түмэн ч ингэж хүсэж байна. Бас энэ хэргийг илрүүлэхийн тулд Б.Ганхуяг та бүхнийг аврах хүсэл эрмэлзэл ч их байна.
Энэ тэмүүлэл хандлагыг ивэж, Т.Аюурсайхан үнэнийг өчиггүй яриа аа!
Эс тэгвэл андууд чинь та бүхнийг бүх насаар чинь түгжих тухай л яриад байна шүү дээ.
Ж.ГАНАА